НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ.
“Сэлбэ дэд төв” төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 158 га талбайд 2024-2029 онд хэрэгжүүлж, нийт 113 блок, 8,575 өрхийн орон сууц барих юм. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа 20 минутад өдөр тутмын хэрэгцээний болон нийгэм, төрийн суурь үйлчилгээг авах боломжтой, инженерийн дэд бүтэц бүхий хороолол бий болно.
НИТХ-ын мэдээлснээр өнгөрсөн онд төслийн 36 хувийг гүйцэтгэснээс ТЭЗҮ, зураг төсөл, газар чөлөөлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил бараг дуусжээ. Одоогоор инженерийн дэд бүтэц, эх үүсвэр, орон сууцны барилга угсралтын ажил 19 хувьтай үргэлжилж байна. Төслийн дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, 16 мянга орчим ажлын байр бий болох ажээ.