Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өнөөдөр Зэвсэгт хүчний дугаар ангийн сургуулийн төвд боллоо.
Энэ удаагийн сургуулийг “Хил орчмын бүсэд чухал объектоос барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан ажиллагаа явуулах” сэдвээр Эрдэнэт хотод зохион байгууллаа. Үүнд Монгол, Оросын Зэвсэгт хүчний 800 гаруй алба хаагч, байлдааны 100 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг, зэвсэг, техник оролцсон байна.

Мөн 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Сэлэнгэ-2026” нь хоёр улсын цэргийн алба хаагчид анх удаа “Сэлэнгэ” мөрөнд усан саад гаталж, шинэ төрлийн зэвсэг, техникийг ашиглан хамтарч ажиллах чадавхаа дээшлүүлснээрээ онцлог байсныг БХЯ мэдээлэв.

Хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулсан удирдлагууд, мэдлэг ур чадвараа зориулсан цэргийн алба хаагчдад Батлан хамгаалахын сайд Д.Батлут талархал илэрхийлээд, Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, дайчин нөхөрлөл батжин бэхжихийг ерөөжээ.
