Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.08.03-2026.08.09)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 7.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 6.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ.

Үнийн дүнгээр Инвескор ББСБ ХК, Инновэйшн инвестмент ХК, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк ХК болон АПУ ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Инвескор ББСБ ХК (INV) – 246,000 ширхэг үнэт цаасыг нэгжийн 8,455 үнээр, нийт 2.07 тэрбум төгрөгөөр;
  • Инвескор ББСБ ХК (INV) – 98,417 ширхэг үнэт цаасыг нэгжийн 10,650 үнээр, нийт 1.05 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагджээ.  

Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна

Монголын хөрөнгийн биржийн бүх гол индексүүд өнгөрсөн долоо хоногт өсөлттэй хаагдлаа. TOP-20 индекс 1.33%-иар, MSE A индекс 1.16%-иар, MSE B индекс 3.43%-иар, харин FTI индекс 4.42%-иар тус тус өссөн нь зах зээлийн нийт оролцоо сайжирч, худалдан авах идэвх өргөн хүрээнд нэмэгдсэнийг илэрхийлэв.

Ялангуяа MSE B болон FTI индексүүдийн өсөлт харьцангуй өндөр байсан нь жижиг, дунд үнэлгээтэй компаниудын хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж эхэлснийг харуулж байна. Нийт дүнгээр зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сэргэж, томоохон компаниудаас гадна өргөн хүрээний үнэт цаасанд худалдан авах идэвх нэмэгдсэн эерэг дүр зураг ажиглагдлаа.

Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна

ЭКСПОРТ, УУЛ УУРХАЙ ӨСӨЛТИЙГ ТЭТГЭСЭН Ч ИНФЛЯЦЫН ДАРАМТ ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд уул уурхай, экспортын өсөлтөөр эрчимжсэн ч инфляц болон зээлийн өндөр өсөлт сорилт хэвээр байлаа. Эхний улиралд эдийн засгийн бодит өсөлт 7.9%-д хүрч, уул уурхай, олборлолтын үйлдвэрлэл 33.6%-иар өссөн байна.

Гадаад худалдааны нийт эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.3%-иар өсөв. Экспорт 57.9%-иар өсөж 10.4 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 6.1 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн борлуулалт 78.5%-иар өссөн нь эдийн засгийн өсөлт түүхий эдийн экспортод өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.

Харин инфляцын дарамт өндөр хэвээр байв. Зургадугаар сард хэрэглээний үнэ жилийн өмнөхөөс 12.0%, хүнсний үнэ 24.8%-иар өссөн бол зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 15.9%-иар нэмэгджээ.

Гадаад секторын хувьд эерэг нөхцөл бүрдэж, гадаад валютын нөөц 7 дугаар сарын эцэст түүхэн дээд 7.9 тэрбум ам.долларт хүрсэн нь гадаад төлбөрийн чадвар болон төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна.

Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна

МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1.44 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2026 оны долоодугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс хойших нийт худалдан авалтын хэмжээ 8.9 тонн хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм.

Үүнээс Монголбанкны Дархан-Уул аймаг дахь салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна.

  • Долоодугаар сарын худалдан авалт: 1,439.2 кг
  • 2026 оны эхнээс: 8.9 тонн
  • Өмнөх оны мөн үеэс: +26.1%
  • Долоодугаар сарын алт худалдан авах дундаж үнэ: 1 граммд 469,752.63 төгрөг

Монголбанк үнэт металлыг худалдан авах үнээ дэлхийн зах зээл дээрх тухайн үеийн үнэд үндэслэн тогтоодог. Иймд үнэт металл худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь дотоодын алт олборлолт болон нийлүүлэлтийн идэвхтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дэх алтны үнийн өндөр түвшинтэй холбоотойгоор валютын нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд ач холбогдолтой үзүүлэлт болж байна.

Харин хөрөнгийн зах зээлийн хувьд алтны үнэ өндөр түвшинд хадгалагдах нь уул уурхайн компаниудын орлого, ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой боловч алтны үнэ болон дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын өөрчлөлт нь цаашдын хандлагад гол нөлөө үзүүлэх хүчин зүйл хэвээр байна.

МОНГОЛБАНК, БНСУ-ЫН ТӨВ БАНКЫН ХАМТАРСАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ

Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна

Монголбанк БНСУ-ын Төв банк болон Донгкук их сургуультай хамтран зээлийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх төслийг эхлүүллээ.

Төслийн хүрээнд Монгол Улсын зээлийн мэдээллийн чанар, стандартчлал болон мэдээллийн системийн уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ зээлийн мэдээллийг макро зохистой бодлого боловсруулах, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх, хяналт-шинжилгээ хийхэд илүү үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

2026 оны наймдугаар сарын 4–6-нд Улаанбаатар хотод болсон нээлтийн семинараар төслийн зорилго, хэрэгжүүлэх арга зүй, төлөвлөгөөг танилцуулж, Монгол Улсын зээлийн мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдал болон олон улсын сайн туршлагыг хэлэлцжээ.

Төслийг Монголбанк, БНСУ-ын Төв банк болон Донгкук их сургуулийн судлаачид хамтран хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж, практик шийдэл боловсруулах юм.

Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн