Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын ес дэх өдөр ямар үйл явдал болохыг сонирхуулж байна.
Цэнхэр бүсэд:
-Усны тэсвэртэй менежментийн тайлангийн нээлт болно.
-Далайд гарцгүй орнуудын Байгаль орчны сайд нар уулзана.
-Парламентчдын форум болно.
-Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийг нээнэ.
-“Зудын эрсдэл ба 2023-2024 оны зудын сургамж”, “Зуддын гамшгаас урьдчилан сэргийлэх нь: Монгол Улсын туршлага”, “Усны гамшгийн эрсдэл: Үерийн эрсдэлийн төлөв байдал” илтгэл тавина.
-“Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, экосистем болон бүс нутгийн ач холбогдол”, “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөө, татаж гаргасан туршлага” илтгэлийг хэлэлцүүлнэ.

Ногоон бүсэд:
-Амлалтаас хэрэгжилтэд: Ганд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх бүс нутгийн түншлэл, уур амьсгалын санхүүжилтийг өргөжүүлэх нь хэлэлцүүлэг болно.
-Ус хамгаалах, газрыг нөхөн сэргээх, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх тухай хэлэлцүүлнэ.
-Ус хэмнэх, усны шинэ эх үүсвэр, хотын усны инновацыг танилцуулна.
-Уул уурхайн улмаас доройтсон газрыг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг сонирхуулна.
-Газрыг нөхөн сэргээж, эдийн засгийг дэмжих нь: Давсархаг газрын менежментийн арга туршлагыг танилцуулна.
-Ус, хөрс, агаар мандлын харилцан үйлчлэлд хүний нөлөө: Японы хот суурин болон Монголын говийн жишээг сонирхуулна.
-Монгол Улсын Усны газар төслүүдээ танилцуулна.
-Цагаан загас үржүүлгийн төслийг сонирхуулна.
