Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ФНИДЕК, 2026 оны долоодугаар сарын 31 /Reuters/. Испанийн хилээр нэвтрэх гэсэн оролдлогуудын ихэнхийг таслан зогсоож, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан хэдий ч олон мянган цагаачид Сеутатай хиллэдэг Мароккогийн Фнидек хот руу шөнийн турш тасралтгүй цувсаар байв.

Испанийн олон нийтийн “TVE” телевизийн мэдээлснээр, пүрэв гарагт 2-3 мянган хүн Сеута руу нэвтэрчээ. Фнидекийн оршин суугчдын ярьснаар, хилээр гарсан хүмүүсийн ихэнх нь үд дундаас өмнө нэвтэрсэн байна. 

Сеута хот болон Мароккогийн хойд хэсэгт орших Испанийн өөр нэгэн автономит эрх бүхий хот болох Мелилла бол Европын Холбооны Африктай хиллэдэг цорын ганц хуурай замын хил юм. Тиймээс энэ хоёр хотод Европт нэвтрэхийг оролдож буй цагаачид үе үе олноороо ирдэг.

Испани улс Сеута руу цэргийн болон цагдаагийн нэмэлт хүчийг илгээсэн бол орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, есөн хүний цогцос олдсон байна.

Хилийн гарцыг бүрэн хаасан мэт харагдаж байгаа боловч цагаачид хэсэг бүлгээрээ хашааны эргэн тойрон дахь нүх сүвүүдийг хайж, эргийн дагуу алхаж байгаа бол зарим нь усанд сэлэхээр бэлтгэж байв.

GolMedee

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн