Испанийн Сеутад хууль бус цагаачид олноор нэвтэрч, есөн хүн амиа алджээ

Мароккотой хиллэдэг Испанийн харьяа Сеута хот руу олон мянган хууль бус цагаач нэвтрэх үеэр дор хаяж есөн хүн амиа алдсан талаар албаныхан мэдээллээ.

Сеутагийн захиргааны мэдээлснээр, сүүлийн 10 хоногт 1,500-2,000 орчим хүн хил даван орж ирсэн бөгөөд зөвхөн Пүрэв гаригт (2026.07.30) л гэхэд хэдэн зуун хүн дахин нэвтэрчээ. Үүнтэй холбогдуулан Сеутагийн бүсийн тэргүүн Хесус Вивас “хүмүүнлэгийн болон нийгмийн ноцтой онцгой байдал” зарлаж, Испанийн засгийн газраас нэмэлт цэрэг илгээхийг хүссэн байна.

Испанийн Сеутад хууль бус цагаачид олноор нэвтэрч, есөн хүн амиа алджээ

Үүний дараа Испанийн Дотоод хэргийн яам хил хамгаалалтыг чангатгах зорилгоор 60 цэргийн алба хаагч илгээхээр болсон ч улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж мэдэгджээ.

Нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээлснээр, олон цагаач Мароккогийн талаас хийлдэг завь, хөвөгч хэрэгсэл ашиглан усан замаар Сеутад хүрсэн бол зарим нь хилийн хашааг даван газраар нэвтэрсэн байна.

Цагаачдын эрхийг хамгаалагч Закария Заррокигийн хэлснээр, энэ удаагийн нөхцөл байдал нь 2021 онд богино хугацаанд 10 мянга орчим хүн Сеутад нэвтэрсэн үйл явдалтай төстэй байгаа аж.

Испанийн Сеутад хууль бус цагаачид олноор нэвтэрч, есөн хүн амиа алджээ

Сеута болон Мелилья нь Европын холбооны Африк тивтэй залгаа хуурай газрын цорын ганц хил бөгөөд Европ руу хүрэхийг зорьсон цагаачдын нэвтрэх оролдлого байнга гардаг бүс нутаг юм. Испанийн Дотоод хэргийн яам Мароккогийн талтай хамтран нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль бус шилжилт хөдөлгөөнийг хүн худалдаалах, хууль бусаар хил нэвтрүүлэх сүлжээ өдөөж байна гэж мэдэгджээ.

Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка өнөөдөр Сеутад очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн