Салхины хурд секундэд 24 метр хүрч ширүүснэ

Завхан аймгийн хойд, зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр маргааш цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг сонсон, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагах, цас орох нутгаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг тул жолооч нар хол, ойрын замд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж,  ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Салхины хурд секундэд 24 метр хүрч ширүүснэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн