Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 //. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Осака хотод гуравдугаар сарын 6-нд эхлэх Хаврын башёгийн банцүкэг албан ёсоор зарласан байна.
Банцүкэг сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлсэн бол хоёр башё дараалан түрүүлсэн Украины бөх Аонишики анх удаа озэки цолтнуудаа манлайлжээ. Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 99 дэх башёдоо зодоглоно. Ингэснээр “Оошима” дэвжээнй бөх асан Кёкүтэнхотой зэрэгцжээ. Дээд зиндаанд барилдсан тоо нь одоогоор түүхэнд хоёрдугаарт бичигдсэн 1467 байгаа бөгөөд Хаврын тэмцээний гурав дахь өдөр Кёкүтэнхотой тэнцэнэ. Мөн 50 хувийн амжилт үзүүлбэл дээд зиндаанд найм давсан хамгийн ахмад бөх болох ажээ.
Өнгөрсөн тэмцээнд жонокүчи зиндаанд түрүүлсэн Асахифүжи Б.Очирсайхан жонокүчигийн зүүний 19-өөс жониданы барууны 8 хүртэл дэвшсэн байна. Энэ нь нэг банцүкэд 111 байр ахисан нь анхны тохиолдол болов. Банцүкэд 592 бөхийн нэр бичигдсэн байна. Тэгвэл Монголоос таван зиндаанд 24 бөх барилдах ажээ. Банцүкэг хүргэе.
Монгол бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн
Сэкивакэ Киришима Б.Мөнх-Оргил
Б-6 Оонокацү Б.Чойжилсүрэн
З-7 Оошёома П.Дэлгэрбаяр
Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил
Б-10 Роога А.Амарсанаа
З-14 Чиёошома Г.Мөнх-Оргил
З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох
Жюүрёо
Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-9 Тамашёохо Э.Энхманлай
З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц
Макүшита
Б-8 Казэноүми Ц.Билгүүн
З-12 Хокүтэнкай Г.Сүхбат
З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун
Б-38 Саданохикари Д.Наранцогт
Б-46 Котокэнрюү Г.Билгүүн
З-56 Тэнросэй С.Лувсангомбо
Санданмэ
З-14 Госэйзан Б.Мөнх-Од
З-17 Тацүбаяма М.Буянтогтох
З-51 Сачинофүжи Г.Оргил
Жонидан
Б-8 Асахифүжи Б.Очирсайхан
З-39 Тэншёояма Г.Отгонбат