Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүд хэрэгжүүлнэ

Нийслэлийн орон сууцны корпорац БНСУ-ын ‘’Mocuratec’’ ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр эрчим хүч хадгалах системд суурилсан системийн эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах нөлөө, ажиллагааны хувилбарыг хамтран үнэлж, Улаанбаатар хотын байгаль орчны дэд бүтэцтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэхийг нийслэлийн Орон сууцны корпорац мэдээлэв.

Мөн нийслэлийн гэр хороолол, сонгогдсон бүсэд эрчим хүч хадгалах систем, оргил үеийн ачааллыг багасгах туршилтын төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх, дулаан хангамжийг дэмжих, оргил ачааллыг багасгах, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангахаар зай хураагуурт суурилсан эрчим хүчний чингэлэг хэлбэрийн хадгалах системийг нэвтрүүлэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн