П.Диддигийн шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

НЬЮ-ЖЕРСИ, 2026 оны зургаадугаар сарын 17 /Kazinform/. Америкийн хөгжмийн магнат, бизнес эрхлэгч Шон “Дидди” Комбсын шоронгоос суллагдах хугацааг эрх баригчид өөрчилж, хоёр сар гаруй хугацаагаар наашлуулсан байна.

АНУ-ын Холбооны шоронгийн товчооны мэдээллээс үзвэл, одоо Нью-Жерси муж улсын Форт Дикс дахь холбооны засан хүмүүжүүлэх ангид 50 сар хорих ял эдэлж буй Ш.Комбс 2028 оны хоёдугаар сарын 23-нд суллагдахаар болжээ. Түүнийг 2028 оны дөрөвдүгээр сарын 25-нд суллах төлөвтэй байсан юм. 

Ш.Комбсыг өөрийн хуучин найз бүсгүй Касандра “Кэсси” Вентура Файн болон “Жейн” гэдэг өөр нэгэн хамтрагчийнхаа биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэх хоёр үндэслэлээр гэм буруутайд тооцсон байна. Хоёр эмэгтэй хоёул Ш.Комбстой харилцаатай байх хугацаандаа бие махбодын хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт шахалтад өртөж байснаа мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн