COP17: Хурлын гадна талбайн тохижилт 95 хувьтай үргэлжилж байна

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар хурлын бүтээн байгуулалтын талбайн оройн ээлжийн ажлын явцтай танилцлаа. 

Монгол Улсад COP17 хурал зохион байгуулахад 41 хоног үлдээд байгаа энэ үед бүтээн байгуулалтын талбайн гадна тохижилтын ажил 90 хувьтай, дотор заслын ажил түлхүүр хүлээлцэн, төлөвлөгөөний дагуу эхлээд байна.

Талбайн ажилчид одоогоор хоёр ээлжээр уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бүтэн цагаар ажиллажээ. Тэд төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/ 

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн