Олимпын сүүлийн өдөр: Америкийн хоккейчид 46 жилийн дараа олимпын аварга боллоо

МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /BBC/. “Милан-Кортина 2026” өвлийн Олимпын наадмын сүүлийн өдөр АНУ-ын хоккейн шигшээ баг нэмэлт цагт Канадын багийг хожсон бол Шведийн керлингийн эмэгтэйчүүдийн баг Швейцарын шигшээг хожиж алтан медаль хүртсэн байна. Ингээд өвлийн Олимпын наадмын хаалтын өдөр болсон гол үйл явдлуудыг хүргэе.

АНУ-ын хоккейчид 46 жилийн дараа Олимпын аварга боллоо

Олимпын сүүлийн өдөр: Америкийн хоккейчид 46 жилийн дараа олимпын аварга боллооАНУ-ын хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ баг Канадын багийг нэмэлт цагт хожсоноор 46 жилийн дараа Олимпоос алтан медаль хүртлээ. Милан хотын “Milano Santagiulia” цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай дууссан байна. АНУ-ын багийн хожлын шайбыг Жек Хьюз нэмэлт цагийн гурав дахь минутад оруулжээ.

АНУ, Канадын багууд Олимпын тэмцээний финалд дөрөв дэх удаагаа учраа таарчээ. Америкчууд өмнө нь 1960, 1980 онуудад олимпын аварга болж байсан түүхтэй.

Канадын баг мөнгөн медаль хүртэж, харин Финландын шигшээ өмнөх өдөр нь Словакийн багийг 6:1-ээр буулган авснаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Канадын багийн төвийн довтлогч Коннор Макдэвид хоёр шайб оруулж, 11 удаа оновчтой дамжуулснаар тэмцээний шилдэг довтлогчоор тодорсон бол Маклин Селебрини таван гоол оруулснаар Олимпын шилдэг мэргэн буучаар шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн цанын марафонд алтан медаль хүртлээ

Олимпын сүүлийн өдөр: Америкийн хоккейчид 46 жилийн дараа олимпын аварга боллооШведийн тамирчин Эбба Андерссон тав дахь тойргийн дараа цанаа солихдоо унасан хэдий ч эмэгтэйчүүдийн цанын 50 км-ийн марафонд түрүүллээ. Хоёрдугаар байрт Норвегийн цаначин Хейди Венг орсон бол хүрэл медалийг Швейцарын тамирчин Надя Келин хүртжээ. 

Олимпын наадмын сүүлийн өдөр Шведийн цанын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хэд хэдэн тамирчин янз бүрийн шалтгаанаар уралдаанд оролцоогүй бөгөөд ердөө хоёр тамирчин уралдсан байна.  Наадмын хошой аварга, 26 настай Фрида Карлссон марафонд түрүүлэх магадлалтай тамирчинд тооцогдож байсан боловч уралдааны өмнөхөн ханиад хүрсний улмаас тэмцээнээс нэрээ татсан байна. 

Керлингийн төрөлд Шведийн эмэгтэйчүүд түрүүллээ

Олимпын сүүлийн өдөр: Америкийн хоккейчид 46 жилийн дараа олимпын аварга боллооШведийн эмэгтэйчүүдийн керлингийн баг Швейцарын өрсөлдөгчдөө 6-5-аар хожлоо. Ингэснээр Шведийн керлингчин эмэгтэйчүүд олимпоос дөрөв дэх алтан медалиа хүртсэн байна. Өмнө нь тус улсын эмэгтэйчүүдийн керлингийн баг 2006, 2010, 2018 онуудад түрүүлж байжээ.


Хятадын тамирчин Эйлин Гу фристайлын төрөлд дахин аваргаллаа

Олимпын сүүлийн өдөр: Америкийн хоккейчид 46 жилийн дараа олимпын аварга боллооНям гарагт эмэгтэйчүүдийн хафпайпын (хагас хоолой хэлбэрийн зам дээр явагддаг сноубордын тэмцээн) финал цаг агаарын таагүй нөхцлийн улмаас нэг өдөр хойшлогдсоны дараа болж өнгөрөв. Алтан медалийг Эйлин Гу хүртэж, дөрвөн жилийн өмнө хүртсэн аварга цолоо хамгаалан олимпын гурван удаагийн аварга боллоо. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Ли Фанхуэй, хүрэл медалийг Их Британийн тамирчин Зои Аткин хүртсэн байна.

Эйлин Гу Калифорнид төрж өссөн бөгөөд 2019 оныг хүртэл олон улсын тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байсан боловч одоо Хятадын далбаан дор өрсөлдөж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн