Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Нутгийн зүүн хагаст өнөөдөр солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30+35 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23+25 градус дулаан байна.