Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд бай шагнал гардууллаа.

Түүнчлэн “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр чимгийн үнэмлэх гардуулав.

-Найм даван шөвгөрсөн дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”, 
-Долоо даван шөвгөрсөн улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”, 
-Зургаа даван шөвгөрсөн улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”, 
-Улсын арслан  Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
-Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
-Улсын заан С.Сүхбатад  “Үнэн зоригт”,
-Улсын харцага Э.Дашид  “Үнэн зоригт”,
-Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд “Өсөх идэр”
-Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн