НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Канад Монголын Мерит төсөлтэй хамтран зохион байгуулсан “Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форумын “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” хэлэлцүүлгийн панелистаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцлоо.
Тэрээр, Ялангуяа орон нутгийн эмэгтэйчүүд ус, бэлчээр, түлш, хүнс, эмийн хангамж, өрхийн орлого, хүүхэд, өндөр настны хэрэгцээ, шилжилт хөдөлгөөний талаар өдөр тутмын бодит мэдээлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тэд орон нутгийн маш үнэ цэнтэй мэдлэг тээгчид юм. Тиймээс тэднийг зөвхөн эрсдэлийн хохирогч бус, эрсдэлийн шийдэл бүтээгч гэж харах хэрэгтэйг онцолсон юм.

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.

Форум нь Бээжингийн тунхаглал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний хэрэгжилтийг хангах, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн үүрэг, цаашдын хувь нэмэр, үүнд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг тодотгон бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
