М.Билгүүнзаяа өсвөрийн ДАШТ-ээс Монголын багийн хоёр дахь алтан медалийн хүртлээ

ӨАБНУ-ын Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас дахин хоёр тамирчин медаль хүртлээ.

Тодруулбал, охидын 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа суултад 190 кг-ыг өргөж алт, шахалтаар 82.5 кг-аар алт, таталтаар 162.5 кг-ыг татаж алтан медалиар энгэрээ мялаав. Улмаар нийлбэр дүнгээр 435 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Сан Ситид Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн хоёр дахь тамирчин боллоо. Түүнчлэн охидын ангилалд нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна.

Тэгвэл залуучуудын ангиллын 74 кг-ын жинд Б.Азжаргал таталтаар 255 кг-аар хүрэл, суултад 280 кг-аар алт, хэвтээ шахалтад 160 кг-аар хүрэл, нийлбэр дүнгээр 695 кг-ыг өргөж хүрэл медалийг энгэртээ зүүж, алтан соёмбот далбаагаа мандууллаа.

60 орны 420 гаруй тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад долоон тамирчин хүч чадлаа сорьж байгаа юм. 

М.Билгүүнзаяа өсвөрийн ДАШТ-ээс Монголын багийн хоёр дахь алтан медалийн хүртлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн