Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм давсан Завхан аймгийн Яруу сумын харьяат Мөнхтөрийн Лхагвагэрэлд “Улсын гарьд” цол олголоо.
Улсын заан цолтой энэ жилийн наадамд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин, “Даян” дэвжээ, ЖЕМ интернэйшнл группын бөх М.Лхагвагэрэл нь сүүлийн жилүүдэд тогтмол шөвгөрсөн амжилтыг үзүүлж байгаа шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.



