Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 12 //.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Баяр хөөртэй хаврын баяр-Хятад хоолны амт” Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөгийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд  өнөөдөр зохион байгууллаа.

Монгол, Хятад орны хоолны соёлын харилцааны гүүрийг бий болгох зорилготой энэхүү өдөрлөгт  “Хятад луу” ресторан, “Ланжоу үхрийн махан гоймон”, “Марко Поло”, “Boiling pots”, “Наранбулаг буудал”,  “Asia hot pot” , “Санфү”, “Сычуань” зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг ресторан оролцов.

Энэ үеэр , “Хятад хоолны соёл нь эртний арвин түүхтэй бөгөөд таван амтны зохицол, өнгө, үнэр,  амт, үзэмжийг эрхэмлэдэг. Энэ нь хятад хүний амьдралын ухаан, хүмүүнлэг сэтгэлийн илэрхийлэл төдийгүй хятадын соёлын хамгийн амьд, амьдралд ойр өв тээгч нь юм” хэмээн тодотгов.

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Мөн тэрбээр, “Хятад, Монгол хоёр орон газарзүйн хувьд ойр, хүмүүнлэгийн харилцаа нягт, хоолны соёлын солилцоо нь урт удаан түүхтэй, үр өгөөжтэй байсаар ирсэн. Олон жилийн турш хоёр орны хоолны соёл харилцан суралцаж, бие биеэ баяжуулсаар ирсэн нь ард түмнүүдийн нөхөрлөлийн чухал хэлхээ холбоо болж байна. Энэ жил Монгол Улсын хөгжлийн шинэ таван жилийн төлөвлөгөө эхэлж буй чухал жил. Хоёр улс орчин үеийн хөгжлийн зураглал дор мөр зэрэгцэн урагшилж байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв цаашид хоёр орны ард түмний хамтын хөгжил, цэцэглэлтийн замд соёлын хамтын ажиллагааны гүүр болон ажиллахад үргэлж бэлэн байх болно” гэв.

Монгол дахь хятад  ресторан нь тал нутагт хятадын уламжлалт амтыг авчирч, Хятад-Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал цонх болж, монголын аялал жуулчлалын салбарын хөгжил болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа аж.

Тус үйл ажиллагаанд зориулан хятадын хоолны амталгаа, хаврын баярын соёлын өдөрлөг, хятад тогоочийн ур чадварын үзүүлбэр, хаврын баярын хятад хэлний булан зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн