ӨНӨӨДӨР: “Монголын үндэсний шагайн харваа: Түүх, соёл, уламжлал, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно

-Өнөөдөр болох үйл явдал- 

Дэлхийн нойрны өдөр тохиож байна 

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 //. 

09:30 цагт: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд “Худалдаа болон бизнесийн салбар” үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно. 

10:00 цагт: “Монголын үндэсний шагайн харваа: Түүх, соёл, уламжлал, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хурлын танхимд болно.

: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын талаар Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хэвлэлийн хурал хийнэ. 

12:00 цагт: “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж буй талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

12:30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын төлөөлөгчид болон намын гишүүд БЗД-ийн төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ. 

-“Tourism week-2026” үндэсний чуулганы хүрээнд аялал жуулчлалын ажлын байр, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг болно.

-“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан “8-ны цэцэгс” үзэсгэлэн “Норпэй арт галерей”-д энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.  

-“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Япон улсын Токио хотноо хоол хүнс, ундааны олон улсын “Foodex Japan 2026” үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулна. 

-Хятадын нийслэл Бээжин хотноо ухаалаг хот төлөвлөлт, нийтийн тээврийн асуудлаарх “SCEPT 2026” олон улсын бага хурал болно.

-Испанийн Саламанка хотноо  кибер аюулгүй байдал, хиймэл оюун, дижитал эдийн засгийн асуудлаарх “CSAIDE 2026” олон улсын бага хурал болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн