2025 оны үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсоноос Монгол улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагджээ. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж дэлхий нийтэд өнөөдөр үр дүнгээ зарлалаа.
Энэ удаагийн үр дүнгээр 4 үзүүлэлтийнхээ дунджаар Монгол Улс 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Сорил тус бүрээр авч үзвэл:
-Математик 419 оноотой 49 дүгээр байрт
-Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт
-Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Суралцагчдын гүйцэтгэлийн түвшин писа үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрэхгүй байсан юм.
2022 оныхтой харьцуулахад Монгол Улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7-аар буурсан байна.
Суралцагчдын гүйцэтгэл дэх тэгш байдал
2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ.
Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн сурацлагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.
Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт
Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй байна.
Бусад
Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байна.
Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна гэдгийг Боловсролын яам мэдээлэв.