Монгол Улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) санд шинэ хандивлагч болсон тухай Дэлхийн банкны групп мэдэгдлээ. Өмнө нь 30 орчим жил тус сангаас дэмжлэг авч байсан улс одоо хандивлагчдын эгнээнд нэгдэв.

Энэ шийдвэр Монголын эдийн засгийн өсөлт, олон улсын хамтын ажиллагааны түвшинг харуулж байна. Хандивын хэмжээ, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тусгагдаагүй.

Монгол Улс бусад хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх боломжтой болсон нь томоохон алхам гэж үзэж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх