2026-10-20

Энэ өдөр нийт 4,021,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 2,189,328,305 төгрөгийн үнийн дүн бүхий 1,169,175 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.85%), Булигаар ХК (MBG +12.01%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.8%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.88%), Монноос ХК (MNS -9.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 42,839 ширхэг нэгж эрх 37,420,745.41 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 18 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,853 ширхэг үнэт цаас 285,219,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,455,480 ширхэг үнэт цаас 458,243,323.20 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 292,050 ам.доллар буюу 1,050,328,620 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 4,021,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53%-иар буурч, 66,517.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,039,108,141,152 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх