Монгол-Тажикистаны хамтын ажиллагаа соёлын салбарт эрчимтэй хөгжиж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсад “Тажикистаны соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж буйд баяр хүргэж, Монгол-Тажикистаны хамтын ажиллагаа соёлын салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцоллоо. Мөн өнөөдөр зохион байгуулагдах хүндэтгэлийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэнд гар бие оролцож буй Тажикистаны уран бүтээлчдэд амжилт хүсэж, цаашид хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Талууд уулзалтын үеэр хоёр орны театр, музей, номын сан зэрэг байгууллага хооронд шууд холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, уран бүтээлч, судлаачдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар болон Душанбе хотноо Монгол, Тажик кино наадмыг харилцан зохион байгуулах, соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн