ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 20 //. Өнөөдөр болох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

11:00 цагт: “Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад зориулан Цонжин Болдог-Mongolian National Horse Park-т толилуулна.

 “Тажикистаны соёлын өдөр” үзэсгэлэн Нийслэлийн Соёлын төв өргөөнд гарна. 

Үзэсгэлэн:

“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын ордонд Монгол, БНСУ, ОХУ, Сэлэнгэ аймгийн сурагчдын дунд “Сэлэнгэ роббо-2026 ” сургалт, тэмцээн аймгийн Засаг даргын ивээл дор болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн