Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Монголын хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажилладаг зарим байгууллагад талархал илэрхийлэх арга хэмжээ боллоо. Үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлж, хүмүүнлэгийн андууддаа баярын мэнд дэвшүүлж, талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр “Эрхэм хүндэт улаан загалмайчид, сайн дурын ажилтнууд, гишүүд дэмжигчид, хүмүүнлэгийн анд нөхөд Та бүхэндээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын хамт олныхоо нэрийн өмнөөс Монголын хүмүүнлэгийн өдрийн мэнд дэвшүүлье. Улаан загалмайчдын хувьд хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлж, гамшгийн эрсдэлийг даван туулах, нийгмийн эмзэг байдлыг бууруулахын төлөө олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хүмүүнлэгийн үйлсэд иргэд, хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэх, сайн дурын хөдөлгөөнийг хөгжүүлэх чиглэлээр бүх шатанд идэвхтэй, санаачлагатай ажиллаж байна. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд идэвхжүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, байгалийн гамшигт байдлын үед эрт хариу арга хэмжээ авах, чадавхыг сайжруулахад чиглэн ажиллаж байна. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхэд хүмүүнлэгийн андуудын дэмжлэг чухал үүрэгтэй. Өнөөдөр Монголын хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, хүмүүнлэгийн хүч илүү бэхжин гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээХүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээХүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээХүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Энэ үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн байгууллагуудыг гишүүн байгууллагаар өргөмжилсөн юм.

Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн