Монгол, АНУ-ын хуурай замын цэргийн командлал хоорондын IX зөвлөлдөх уулзалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын ээлжит IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.

Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг тус зөвлөлдөх уулзалтыг энэ жил манай улсад зохион байгуулж буй юм.

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хошууч генерал Гайлз Ж.С.Корнелиа, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар оролцож, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэн үг хэлэв.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтад хоёр орны Хуурай замын цэргийн төлөөлөгчдөөс гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ж.Маллой тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэй тус зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-19-нд үргэлжилнэ.

Монгол, АНУ-ын хуурай замын цэргийн командлал хоорондын IX зөвлөлдөх уулзалт эхэллээ

Монгол, АНУ-ын хуурай замын цэргийн командлал хоорондын IX зөвлөлдөх уулзалт эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн