Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшигийг сонгожээ

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит IX чуулган “Шангри-Ла” зочид буудалд болж байна.

Энэ удаагийн чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирснээр эхэлсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн үг хэлэв. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Конвентри чуулганд оролцогчдод амжилт хүссэн байна. Энэ удаагийн чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэхээс гадна МҮОХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүнийг тодруулахаараа онцлогтой.

Тэгвэл МҮОХ-ны ерөнхийлөгчийн албанд ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшиж, нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улирч, ирэх дөрвөн жилд МҮОХ-г дахин удирдахаар болов. Ингэснээр тэр МҮОХ-ны 13 дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Яг одоо дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох үйл ажиллагаа болж байна.

Ташрамд дурдахад, чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Түүнчлэн хөдөлмөрийн баатар болон ардын багш цолтой тав, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай таван тамирчин оролцож байна.

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн