Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

, 2026 оны гуравдугаар сарын 12Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж буй.

Иймд “Цахим-Аймаг, Ухаалаг-Хот” зөвлөмжийг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, уг шилжилтийг үнэлэх индекс, аргачлалыг боловсруулж ажиллахыг даалгалаа гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн