Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

2007 оноос эхлэлтэй “Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, үндэсний хэмжээнд зохион байгуулдаг болоод цөөнгүй жилийг үдэж байна.

Коронавирусын цар тахлын хөл хориог эс тооцвол тасралтгүй зохион байгуулсаар ирсэн энэхүү үйл ажиллагаа номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг өдөрлөг болсон. Жилд хоёр удаа номын хорхойтнууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчдыг уншигч, сонирхогчидтой уулзуулдаг эл баярын гурван өдөр эх орон даяар номоор амьсгалдаг гэхэд хилсдэхгүй. Монголын номын соёл, уншлагын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдын уулзалтыг дэмжих, хэвлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн эл үйл ажиллагааны талаар хүн бүр байр сууриа илэрхийлдэг. Шүүмжлэл, магтаал, ажил хэрэгч санал зэрэгцсэн уг номын баяр гурван өдрийн турш хөл хөдөлгөөн ихтэй өндөрлөлөө.

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах бус уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг мэдлэг боловсрол, зөв хандлага, байгальд ээлтэй үнэт зүйлд уриалсан соён гэгээрлийн томоохон үйл ажиллагаа болж өргөжиж байна. Жил бүрийн хаврын “Номын баяр”-аар хүүхэд рүү чиглэсэн бүтээлийг түлхүү танилцуулж, тэднийг гол дүрээ болгодог. Учир нь, “Номын баяр”-ын дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог болохоор тэр. Тиймдээ ч “Номын баяр”-аар борлуулж буй бүтээлүүдийн 50 орчим хувийг хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх бүтээл эзэлж байсан юм. Хүүхдэд чиглэсэн бүтээлийн агуулга ч жил бүр баяжсаар байгааг онцлууштай. Зохиолч, хэвлэн нийтлэгчдийн хувьд гурван өдрийн хугацаанд шинэ, хуучин уран бүтээлээ 30-50 мянган хүнд танилцуулах боломж олгодгоороо онцлогтой. Тиймээс тэд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг биз.

“Номын баяр”-т Улаанбаатар хотын иргэд төдийгүй аймаг, хот, орон нутгаас ирсэн иргэд, гадаад орноос ирсэн жуулчид, зочид төлөөлөгчид, зохиолч уран бүтээлчид, хүүхэд залуучууд, уншигчид нийслэл хотынхоо төв талбайд өргөн олноороо ирж оролцон, номын энергээр цэнэглэгддэг бүх нийтийн баяр болжээ. 

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Хэн, юу хэлэв


Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Хугархай эрүүний шөл” номын зохиогч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -39 дэх удаагийн “Номын баяр”-т анх удаа өөрийнхөө номтой оролцлоо. Өмнө нь сонирхогчийн статустай оролцдог байсан. Маш өргөн хүрээнд зохион байгуулдаг юм байна. Зохиолчдыг уншигчтай холбох гүүр болдог юм байна. Гурав хоногийн хугацаанд 1300 гаруй номыг уншигчдадаа хүргэлээ. Тэдний санаа бодлыг сонслоо. Харилцан санал солилцлоо. Үр өгөөжтэй гурав өнгөрч байна гэж хэлье дээ. Хүмүүс миний номыг их сонирхож уншсан байна. Хүссэн номоо олоход, хямдралтай үнэхээр авахад гол “Номын баяр” гүүр нь боллоо гэж харсан. Урьдчилж ном авсан хүмүүс ирж гарын үсэг авч байна, яриа дэлгэж байна, тэвэрч байна, сайхан байгаа хэлж байна. Тэгэхээр номноос тийм л мэдрэмж авсан юм болов уу. 

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Номын соёлт ертөнц” төрийн байгууллагын тэргүүн, “Номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд: –Энэ жилийн “Номын баяр”-ын гол онцлог нь хүүхэд багачуудад зориулсан агуулгыг сурталчлах, таниулахаас гадна 50 номын уншлагын бүтэн жилийн ажлаа дүгнэж, шилдгүүдээ урамшуулснаараа онцлогтой. Жил ирэх тусам уншлагын чанар, багш нарын оролцоо сайжирч байгаа нь сайшаалтай. Маш их баяртай байна. Энэ уралдаанд 120 багш хүүхдүүдээ ном уншуулж, бүтээлээ ирүүлсэн. Хүүхдүүд уншсан номоо хэрхэн тайлбарлаж байгаа бичлэгүүдээс шүүж “Номын сайн нөхөр” цомыг гардуулахаас гадна мөнгөн урамшуулал олгосон. Түүнчлэн дараагийн сэдэв болох “Сэтгэлээ тэжээх 50 ном”-ын уралдааныг зарласан учраас өнөөдрөөс эхлэн идэвхтэй оролцоорой гэж захимаар байна. Өмнөх жилүүдэд хүүхдүүд бүтээл хийх тал дээрээ илүү анхаарч байсан бол энэ удаа уншсан номоо тайлбарлан хүргэхэд анхаарлаа хандуулсан байгаа нь тэдний чадвар ахисаны илрэл юм. Энэ уралдааныг Сүхбаатар дүүргийн Шударга ёсны клуб хамтран зохион байгуулна. “Номын баяр” улсын хэмжээнд болдог хүүхэд залуусын хамгийн дуртай үйл ажиллагаа. Энэ жилийн хувьд төр захиргааны байгууллагууд маш хүндрэлтэй байсныг зориуд хэлье. Төрийн байгууллагуудын оролцоо байгаа юм шиг атлаа шахалт, дарамт ихтэй, ойлгомжгүй зүйлүүд их гарсан гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Харилцан нэгнээ ойлгож, бие биедээ хүндэтгэлтэй хандаасай гэж хүсье. Ямар ч ажлыг зохион байгуулахад ойлголцол чухал шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Аялал” номын зохиогч, сэтгүүлч Х.Болормаа: -Улстөрчид нь зохиолчидтойгоо зэрэгцээд номоо зардаг юм байна. Ном бол чихэр, талх, хүнсний бараа биш. “Номын баяр”-т оролцохын зэрэгцээ ном авахаар өөртөө хэдэн төгрөг төсөвлөөд гараад иртэл улстөрчид байгааг харангуутаа тэдний асар дээр очиж зургаа татуулж, номыг нь аваад л яваад өгдөг юм байна. Гишүүд ард түмнийхээ орлогыг булаацалдаад сууж байдгийг анх удаа харлаа. Мөн байнгын номын худалдаа явуулдаг дэлгүүрүүд энэ баярт оролцож байгаа нь сонин санагдлаа. Угтаа бол уншигчийг зохиолчтой уулзуулах баяр байх ёстой атал утга нь алдагджээ хэлж дүгнэж байна. Хүмүүсийн ном худалдан авах чадамж буурчээ. Гурван өдөр уншигчидтай уулзаж, номоо борлуулж зогссон сэтгүүлч хүний хувьд ийм л дүгнэлт бууж байна даа. Би номоо гэр бүлээрээ аялсан аялалдаа тулгуурлан бичсэн. Энэ ном интернэтээс хайгаад гарч ирэхгүй мэдээллийг агуулснаараа онцлогтой. 

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Номын ертөнц” клубын ахлагч Г.Тэн-Мэргэн: -“Номын баяр” маань 39 дэх удаагаа амжилттай болж өндөрлөж байна. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клуб долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 250 гаруй гишүүнтэй. Бид үе тэнгийнхээ хүүхдүүдийг номонд дурлуулах, номын үнэнч найз болгох зорилготойгоор клубээ байгуулсан. “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар 70 хүүхэд ажилласны 50 хувь нь манай клубынх. Үлдсэнийг нь сонгон шалгаруулдаг. Учир нь номтой нөхөрлөх, тэдэнд илүү хүрч ажиллах зорилгоор ЕБС-иудаас ахлах ангийн сурагчдыг сонгодог. “Номын баяр”-т сайн дураар ажиллах хүсэлтэй хүүхдийн тоо энэ жил 1000 давсан. Тэднээс 50-ыг шалгаруулсан юм. Эндээс харахад хүүхдүүд номтой ойр байх сонирхолтой нь харагдаж байна. Хүүхдийн идэвх оролцоо маш сайн байгааг харж болно.

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

“Номын ертөнц” клубын гишүүн У.Мишээл “Өнгөрсөн “Номын баяр”-ыг бодвол хүмүүсийн оролцоо маш сайн байна гэж хувьдаа дүгнэлээ. “Номын баяр” бол гурван өдөр үргэлжлээд өнгөрдөг ажил биш. Гурван сарын өмнөөс бид энэхүү өдөрт бэлдэж эхэлдэг. Та бүхэн анзаарсан бол “Номын баяр”-ын зохион байгуулалтад ажиллаж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хүүхэд. ЕБС-ийн ахлах ангийн сурагчид. Тэр хэрээр хүүхдүүдийг номын сайн найз, хорхойтон болгож байна гэсэн үг. 2025-2026 оны хичээлийн жилд байгаль, экологийн 50 номын уралдаан зарлаж шилдгүүдээ тодрууллаа. Шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ уралдаанд орон даяар 3000 гаруй сургууль, сурагч, багш оролцсон нь цар хүрээ улам тэлснийг харуулж байна.

 Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Магтаалтай, шүүмжтэй, хүүхдийг эрхэмлэсэн “Номын баяр”

Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн