Өсвөрийн боксчид ААШТ-ээс зургаан медаль хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл, сургуулилалтыг зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг нарын удирдлагад Монголын өсвөрийн 15 боксчин Узбекистаны Ташкент хотод хамтарсан бэлтгэл хийж, улмаар тус улсад болсон өсвөрийн  Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 15 тамирчнаас зургаа нь медаль хүртэж, шагналын тавцанд зогссон байна.

Тус тэмцээний U15 насны ангиллын хөвгүүдийн 49 кг-ынд жинд Т.Кайсар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин U17 насны хөвгүүдийн 50 кг-ын жинд Ө.Сүлд мөнгө, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ нь Монгол, Узбекистаны спортын хамтын ажиллагааны бодит үр дүн болж буй бөгөөд өсвөрийн тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Өсвөрийн боксчид ААШТ-ээс зургаан медаль хүртжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн