Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Лондон хот 2029 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах саналаа албан ёсоор ирүүлсэн бөгөөд уг тэмцээн Их Британийн эдийн засаг, нийгэмд 400 сая фунт стерлинг (530 сая ам.доллар) ба түүнээс дээш хэмжээний эдийн засгийн өгөөж авчирна гэж зохион байгуулагчид тооцоолжээ. 

“UK Athletics”, “London Marathon Events” , “Great Run Company” гурвын хамтарсан компани болох Athletic Ventures (AV) пүрэв гарагт Дэлхийн атлетикийн холбоонд эцсийн байдлаар сонгон шалгаруулалтад оролцох баримт бичгүүдээ ирүүлсэн байна.

Энэхүү шалгаруулалт нь аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оны Зуны Олимп, 2017 оны ДАШТ болсон Лондоны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахыг санал болгосон байна.

“UK Athletics”-ийн гүйцэтгэх захирал Жак Бакнер дээрх саналыг Их Британийн Олимпын өвийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг хэмээн тодорхойлоод “Бид Лондоны стадион болон Уэст Хэм Юнайтедтай тохиролцоонд хүрч чадсандаа баяртай байна” гэлээ.

“London Marathon Events”-ийн гүйцэтгэх захирал Хью Брэшер, энэ удаагийн ДАШТ  400 сая фунт стерлингээс дээш хэмжээний эдийн засгийн өгөөж авчирч, Их Британийн өнцөг булан бүрд олон нийтийн оролцоо бүхий арга хэмжээнүүдтэй хамт явагдах болно гэв.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2029 оны ДАШТ-ийг зохион байгуулагч хотыг есдүгээр сард зарлаж магадгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн