Лини их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийг өргөжүүлэхээр ажиллаж байна

Улаанбаатар //. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНХАУ-ын Лини их сургуулийн намын дарга, Шанду мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Боловсролын яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Лини их сургууль нь Идэр их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрөөр англи хэлний багш, хиймэл оюун, цахим аюулгүй байдал чиглэлээр 2025 оноос хамтарч байгааг дурдаад, цаашид хөтөлбөрөө нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг уламжиллаа.

Боловсролын яамнаас тэдний хамтын ажиллагааг дэмжин төрийн өмчит их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн