Ким Жон Ун шинэ эсминецээ цөмийн хариу цохилтын зэвсэглэлд ашиглана гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шинээр ашиглалтад орсон 5,000 тоннын ангиллын “Кан Гон” эсминецийг тус улсын цөмийн хариу цохилтын системийн нэг хэсэг болгон ашиглана гэж мэдэгджээ.

Тэрбээр есдүгээр сарын 6-нд Вонсан боомтод болсон эсминецийг ашиглалтад оруулах ёслолын үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Ким Жон Уны хэлснээр уг хөлөг нь “устган сөнөөх хариу цохилт” өгөх чадвартай цөмийн хариу цохилтын системд багтах аж.

“Кан Гон” нь уг ангиллын хоёр дахь эсминец бөгөөд өмнө нь “Чой Хён” нэртэй 5,000 тоннын ангиллын эсминецийг ашиглалтад оруулсан юм.

БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг уг хоёр хөлөг ижил төрлийн зэвсгийн системтэй гэж мэдээлсэн ч “Кан Гон” эсминец цөмийн зэвсэг тээвэрлэх эсэхийг тодорхой дурдаагүй байна. Reuters-ийн мэдээлснээр “Чой Хён” ангиллын хөлөг нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой гэж шинжээчдийн үздэг пуужин зэрэг олон төрлийн зэвсэг ашиглах боломжтой аж. Ким Жон Ун мөн БНАСАУ тэнгисийн цэргийн хүчээ цаашид өргөжүүлж, шинэ төрлийн байлдааны хөлөг болон зүүн эрэгтээ тэнгисийн цэргийн баазууд байгуулахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн