Монголд анх удаа шөнийн марафон зохион байгуулна

Монголд анх удаа шөнийн марафон зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Тус марафон есдүгээр сарын 26-ны бямба гарагт 16:00 цагаас Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Оролцогчид 5, 10, 21 км-ийн зайд гүйх бөгөөд 16 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь зай болон ангиллаас хамаарч 29,000-100,000 төгрөг байна. Шөнийн марафон нь нар жаргасны дараах хотын орчинд гүйлт, хөгжим, амьд тоглолт, DJ үзүүлбэр, соёл урлагийн арга хэмжээг хослуулдгаараа уламжлалт марафоноос ялгаатай аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн