Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начин цолны даваа эхэллээ.
Энэ даваанд улсын цолтой 36 бөх босож барилдана. Харин аймгийн цолтой 28 бөх начны даваанд шалгарч үлджээ. Тавын давааны ам авсан байдлыг танилцуулъя.

