Kazinform/. ОХУ-ын БНКабардино-Балкар улсын нутаг дахь Безенги  хавцалд цасан нуранги буусны улмаас 11 хүн амиа алдаж, 6 уулчин сураггүй алга болжээ. Энэ тухай Москва дахь Kazinform агентлагийн сурвалжлагч мэдээллээ.

Уржигдар буюу ням гарагт Мижирги уулын бэлээс Безенги хавцал руу цасан нуранги буусан байна.

Кабардино-Балкарын Онцгой байдлын удирдах газрын мэдээллээр, уулчдын багт 33 хүн байснаас 10 нь бие даан буусан бол 6 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 56 хүн оролцож байгаа бөгөөд сураггүй болсон уулчдыг хайхаар Оросын Онцгой байдлын яамны Ми-8 тэрэг болон хувийн компанийн нисдэг тэргийг илгээсэн байна.  

Эгц цавчим уулс, хүчтэй салхи, цасан нуранги дахин нурж магадгүй зэргээс үүдэн аврах ажиллагаанд хүндрэл учирчээ.

Мөрдөн шалгах байгууллагууд хүмүүс амиа алдсан шалтгааныг шалган тодруулахаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн