ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Йеменд мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш мянга орчим хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Шархадсан хүн дөрвөн мянга гаруй, орон гэрээ орхисон хүн 198 мянга гэж тэрбээр тооцов.

Мэдэгдлийг тэрбээр нийгмийн сүлжээндээ нийтэлсэн. Засгийн газрын цэрэг, хуситуудын мөргөлдөөн үргэлжилж байгаа үед нөхцөлийг ингэж дүгнэжээ.

Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд ДЭМБ санхүүжилтээ 9 сая доллараас 31 сая доллар болгож нэмсэн гэж Тедрос хэлсэн. Хүмүүсийн амь нас хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн тусламжаас хамаарч байгаа тул донор орнууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэрбээр үзжээ.

Иранаас дэмжлэг авдаг хусит босогчид ба Йемений армийн мөргөлдөөн Таизын район, Баб-эль-Мандебийн хоолойн орчимд ширүүссэн. Засгийн газрын цэргүүд «Йемений үүр цайх үе» ажиллагаа явуулж, Саудын Араб тэргүүтэй олон улсын эвсэл агаарын дэмжлэг үзүүлж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн