Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарын төлөөлөл өнөөдөр Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр монгол төрийн үе үеийн түүхэн зүтгэлтнүүд, тусгаар тогтнолыг бататгагчдаа залгамжлан хүндэтгэж буйн илэрхийлэл болох энэхүү ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай юм.
