Хүй долоон худаг руу галт тэрэгний аялал эхлүүлнэ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олонд зориулан галт тэргээр үйлчилнэ.

Тодруулбал, маргаашаас эхлэн хоёр өдөр Хүй долоон худгийг зорих наадамчин олонд зориулан Давааны зөрлөг чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг аялуулахаар болжээ. Наадамчид авто замын түгжрэлд цаг хугацаа алдалгүй, ая тухтай зорчихын тулд галт тэрэгний тээврийг сонгохыг боломжтой юм.

Мөн Хүй долоон худаг руу зорчих иргэдийг Давааны зөрлөгөөс наадмын талбай хүртэл богино эргэлтийн автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Хүй долоон худаг руу галт тэрэгний аялал эхлүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн