Ихэнх нутгаар өнөө маргаашдаа дулаарна

Монгол орны ихэнх нутгаар өнөө, маргаашдаа дулаарч, салхи ихтэй хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороотой, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн уулархаг нутгаар 13-15 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.  

Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 22-24 градус дулаан, Багануур орчмоор багавтар үүлтэй, бороогүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 20-22 градус дулаан байна. Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, 18-20 градус дулаан байх төлөв гарчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн