“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 4 //. “Зуслантай зун” үйл ажиллагааны нээлт  Хүүхдийн ордонд өнөөдөр боллоо.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 61 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа бол Улаанбаатар хотод 13 зуслан ажиллаж байна. Эдгээр зуслангаар дамжуулан энэ жил нийт 105 мянга орчим хүүхдийг амраах, сургах, хөгжүүлэх боломж бүрдэж байна. Хүүхдийн зуслан хүүхдийг амьдралд бэлтгэдэг, монгол ахуй, өв соёлтой нь танилцуулдаг, хүүхдийг төлөвшүүлдэг чухал боловсролын орчин юм. Сургуулиас олж авсан мэдлэг, чадвараа хүүхэд зусланд бодит амьдрал дээр хэрэгжүүлж, туршлага болгон хөгжүүлдэг. Өнөөдрийн боловсролын тогтолцоо зарим талаар хүүхдийг шалгалтад бэлтгэхэд төвлөрч байгаа бол хүүхдийн зуслан нь хүүхдийг амьдралд бэлтгэхэд чиглэж байна.

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

Хүүхдийн зуслангуудын холбоо, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Зуслантай зун” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Нэгэн үе манай улсад хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа сулран, тэдний зусланд хамрагдах боломж хумигдсан цаг бий. Гэвч хүүхдийн зуслан бол хүүхдийг төлөвшүүлэх, амьдралд бэлтгэх чухал орчин юм. Монгол Улс өмнө нь хүүхдийн зуслангийн сайн тогтолцоотой байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүүхдүүдийн дийлэнх нь зөвхөн Найрамдал зусланд сугалаагаар хамрагдах боломжтой болсон. Зарим жил нийслэлийн хүүхдүүдийн 70-80 хувь нь энэ зусланд хамрагдахаар хүсэлт гаргаж байсан. Өмнө нь хүүхдийн зусланг боловсролын салбараас тусад нь авч үзэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүрээнд хариуцдаг байсан. Харин хүүхдийн зуслан нь боловсролын салбарын салшгүй хэсэг учраас Боловсролын яам энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж, зуслангаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, амьдралд бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хүүхдийн зуслан төрөлжиж, үйл ажиллагаа нь өргөжин хөгжихийн хэрээр хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллах болно” гэв.

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

Монгол Улсын хүн амын гуравны нэгийг хүүхдүүд эзэлж байна. Эдгээр хүүхдийг аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх, бие даах чадварт сургах, сургалтын хөтөлбөрөөр олж авсан мэдлэгээ дадлагажуулах хамгийн үр дүнтэй орчны нэг нь хүүхдийн зуслан” гэдгийг  тодотгов. Тэрбээр, “Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь зусланд амрах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх нь зөвхөн хүүхдийн зуслангийн асуудал биш, боловсролын салбар болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг шаардсан ажил юм. Мөн хүүхдийн зуслангийн хөтөлбөрийг боловсролын зорилттой уялдуулах талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх боловсролын зорилтыг зуслангийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ зун зусланд амрах хүүхдийн тоог нэмэгдүүлэхийн тулд сургуулийн захирлууд санаачилга гарган ажиллаж, эцэг эхийн зөвлөлүүдтэй хамтран хүүхдийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлж байна. Хэрэв хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж чадвал санхүүжилт татах нөхцөл бүрдэж, хүүхдийн зуслангийн төлбөрийг бууруулах, гэр бүлийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх боломжтой болно. Түүнчлэн сургуулийн багш, хүүхдийн зуслангийн тогооч болон бусад мэргэжлийн ажилтнуудыг хамтран ажиллуулах талаар хэлэлцэж байна. Ингэснээр хүний нөөцийн асуудал, хүүхдийн хамрагдалт, хүүхдэд зориулсан чанартай хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм. Цаашид эдгээр ажил үр дүнтэй хэрэгжвэл хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэд бүтэц болон орчин нөхцөлөө сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх боломж улам нэмэгдэнэ” гэв.

Энэ жил Монголын хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Хүүхдийн зуслангийн түүхийг сөхвөл, Ардын хувьсгалын таван жилийн ойн баярт зориулсан гимнастикийн үзүүлбэрт оролцохоор ирсэн 40 хүүхдийг нэг гэрт байрлуулан зохион байгуулалттай амрааж, хүмүүжүүлж байсан нь өнөөгийн хүүхдийн зуслангийн эхлэл болсон гэж үздэг. Монголын хүүхдийн зуслангийн хөгжил 1980-аад онд оргил үедээ хүрчээ. Тухайн үед байгууллага, аж ахуйн нэгж, нэгдэл, сургууль бүр өөрийн хөдөлмөр, амралтын зуслантай байсан бөгөөд тэнд олон зуун хүүхдийг амрааж, хүмүүжүүлдэг байв. 1986 оны архивын нэгэн тайланд дурдсанаар, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн зуны зуслангийн тоо 350-д хүрч, хүүхдийн амралт, хүмүүжил, хөгжлийн томоохон тогтолцоо болон өргөжиж байв. 

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

“Зуслантай зун” үйл ажиллагаа эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн