Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд зудын нөхцөл байдал үүсч, малын хорогдол нэмэгдэх, малчин өрхийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд аюул учрах, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2023–2024 оны өвөл нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд зудын нөхцөл үүсч, мал аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний хохирол учирсан нь зудын эрсдэлийг урьдчилан тодорхойлох, эрт хариу арга хэмжээ авах, гамшгийн хор уршгийг бууруулах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.

Тиймээс төрийн болон олон улсын байгууллагуудын зудын эрт хариу арга хэмжээ авах,  үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд зудын эрсдэл, тухайн жилийн өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ болон эмзэг бүлгийн малчин өрхийн мэдээлэлд үндэслэн эрт хариу арга хэмжээний босго үзүүлэлт, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг тодорхойлох, төрийн болон хүмүүнлэгийн, олон улсын байгууллагуудын дэмжлэг, оролцоог уялдуулах, ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Зудын эрт хариу арга хэмжээ, төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ  “Монгол Улсын хувьд зудын нөхцөл байдлын улмаас хөдөөгийн иргэд, олон нийт амьжиргаагаа алдах, амьдралын чанар алдагдах, малчин өрхийн хүүхдүүд хичээлийн болон сургууль завсардалт өртөх, амьжиргаа доройтсон малчин өрх хот суурин газарт шилжин суурьших нүүдэл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их байна. Гамшгаас учрах хохирлыг бууруулах хамгийн томоохон шийдэл бол урьдчилсан сэргийлэх, эрсдэлийг урьтаж мэдэх, тосож бэлдэх, эрт хариу арга хэмжээ авах явдал юм” гэлээ.

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Мөн нийслэл, 21 аймгийн Онцгой байдлын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд цахимаар оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. 

Оролцогчид  зудын гамшгаас урьдчилан сэргийлэх эрт хариу арга хэмжээг эхлүүлэх босго үзүүлэлт, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээний дараалал, шийдвэр гаргалтад ашиглах мэдээлэл, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ”-д
  1. Зудын эрсдэлийг бууруулах хэлэлцүүлэг цаг үеэ олсон арга хэмжээ юм.

  2. Малын хорогдол нэмэгдэж байгаа нь малчин өрхөд хүндээр тусаж байна.

  3. Малчин өрхийн эмзэг бүлгийг дэмжих арга хэмжээ нэн тэргүүнд байх ёстой.

  4. Эрсдэлийг бууруулах босго үзүүлэлтийг тодорхойлох нь цаг үеэ олсон.

  5. Мал аж ахуйн салбарт хохирол учирсан туршлагаас сургамж авах хэрэгтэй.

  6. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан нь сайн тал.

  7. Early response measures based on risk information are essential for livestock herders.

  8. La discussion sur la réduction des risques de dzud est une étape importante.

  9. Иван Петров хэлэхдээ:

    Информация о рисках дзуда поможет лучше подготовиться к зиме.

  10. Өвөлжилтийн урьдчилсан мэдээ малчдад хэрхэн хүрдэг вэ?

  11. Эрсдэлийн босго үзүүлэлтийг тодорхойлсон нь ахиц.

  12. Хамтын ажиллагаа үр дүнгээ өгөх болтугай.

  13. Малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах нь нэн чухал.

  14. Эрсдэлийн босго үзүүлэлтийг тодорхойлсон нь ахиц дэвшил.

  15. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй хэрэгжих ёстой.

  16. Энэ хэлэлцүүлгийн үр дүн малчдад хэрхэн хүрэх вэ?

  17. Зудын нөхцөл байдалд бэлтгэл хангах ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх