АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын дөрөвдүгээр эрдэм шинжилгээний хурал “Мэдлэг түгээж-Ирээдүйг бүтээе” уриан дор Калифорни мужийн Сакраменто хотноо 10 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.
Хуралд АНУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй монгол эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны шинэ ололт, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцаж байна.
Хурлын нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа оролцож, гадаад улсад ажиллаж буй монгол эрдэмтдийн мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг эх орныхоо хөгжилд ашиглах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Энэ удаагийн хурлаар хиймэл оюун ухаан, анагаах ухаан, биотехнологи, генетик, эдийн засаг, эрчим хүч, байгаль орчин зэрэг чиглэлээр судалгааны илтгэлүүд хэлэлцүүлж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ эмийн нэгдэл илрүүлэх, хорт хавдар, Альцгеймерийн өвчний судалгаа, зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлох дэвшилтэт технологи зэрэг сэдвийг хөндөж байна. Мөн байгаль орчныг хамгаалах, гүний усны бохирдлыг бууруулах, эрчим хүч, эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцоно.
Хурлыг зохион байгуулагч АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын нийгэмлэг нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 75 орчим эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгээд байна. АНУ-ын хэмжээнд нийт 200–300 орчим монгол эрдэмтэн, судлаач ажиллаж буй гэсэн тооцоо бий. Тус нийгэмлэг нь эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг, туршлага солилцох боломжийг өргөжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, цахим уулзалт, залуу судлаачдад зориулсан мэргэжлийн зөвлөн чиглүүлэх хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурал нь АНУ дахь монгол эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын түвшний судалгааны үр дүн, шинэ санааг Монгол Улсын хөгжилд ашиглах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.

Сакраментод болж байгаа энэ хурал монгол эрдэмтдийн хамтын ажиллагааг ихэд бэхжүүлнэ гэж найдаж байна.
Хиймэл оюун ухааны чиглэлээр илтгэл хэлэлцэж байгаа нь маш сонирхолтой санагдлаа.
Ерөнхий консул Ж.Соёлмаа оролцсон нь чухал дэмжлэг болжээ.
75 орчим гишүүнтэй болсон нийгэмлэг цаашид өргөжих байх.
Анагаах ухааны судалгаанууд эх орондоо хэрэгтэй болно гэж бодож байна.
Байгаль орчны асуудлаар санал солилцож байгаа нь зөв.
Залуу судлаачдад зориулсан хөтөлбөр хэрэгтэй юм.
Калифорнид ийм хурал зохион байгуулж байгаа нь сайхан.
Эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндөж байгаа нь чухал.
Олон улсын туршлагыг эх оронд ашиглах боломж нээгдэж байна.
Хорт хавдрын судалгааны талаар илүү мэдээлэл авмаар байна.
Эрчим хүчний чиглэлээр санал солилцох нь ирээдүйд хэрэгтэй.
Нийгэмлэг 2023 онд байгуулагдсан гэдэг хурдан өсчээ.
This conference in Sacramento seems like a great opportunity for Mongolian researchers to collaborate on AI and medicine.
Sharing research on Alzheimer’s and cancer is very important for global science.
这种会议对蒙古科学家来说是很好的交流平台。
Die Zusammenarbeit zwischen mongolischen Wissenschaftlern in den USA ist beeindruckend.
Il est positif de voir des chercheurs mongols se réunir pour partager leurs découvertes.
Гүний усны бохирдлыг бууруулах судалгаа Монголд хэрэгтэй байх.
200-300 монгол эрдэмтэн АНУ-д ажиллаж байгаа гэдэг гайхалтай тоо.
The focus on genetic research and biotechnology at this meeting is promising for future collaborations.
モンゴルの研究者たちがアメリカでこのような会議を開いているのは素晴らしいです。