Арилжааны ерөнхий мэдээ
2026-10-22
Энэ өдөр нийт 7,507,869,082 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 665,017,748 төгрөгийн үнийн дүн бүхий 944,981 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 29 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +14.97%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +13.97%), Бодь Даатгал ХК (BODI +11.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -13.16%), Оллоо ХК (OLL -4%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 15,274 ширхэг нэгж эрх 17,356,761.39 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 379 ширхэг үнэт цаас 32,651,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг үнэт цаас 3,000,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 292,050 ам.доллар буюу 1,050,521,373 төгрөгөөр арилжаалагдсан байна.
-
“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,656,000 юань буюу 5,739,321,600 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Энэ өдөр нийт 7,507,869,082 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.28%-иар өсч, 67,095.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,152,768,608,395 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
