Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 19 //. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степ Арена”-д өнөөдөр эхэллээ.
58 орны 454 жүдоч зодоглож буй энэхүү тэмцээн 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгохоороо онцлогтой.
Эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болж, медальтнууд тодорно. Манай улсаас дээрх таван жинд 20 бөх зодоглох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк дэвжээнд гарна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам нар барилдах юм.
Түүнчлэн олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга Японы Абэ Үта, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаяма, дэлхийн аварга Гүржийн Жиоржи Сардалашвили, Монголын Б.Баасанхүү, Японы Такеока Такаши, Кога Вакана, Италийн Одетта Жиуффрида, Солонгосын Ху Мими тэргүүтэй шилдгүүд өнөөдөр барилдана.
Барилдааныг С1 телевиз орон даяар шууд дамжуулна.