Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 15-20-нд зохион байгуулсан “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн анхдугаар чуулганд Ази, Европын 20 гаруй орны 55 томоохон музейн удирдлага, төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үеэр оролцогчид музейн хөгжлийн бодлого, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал шилжилт, музейн боловсрол, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, туршлага хуваалцсан юм.

Мөн төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгуулж буй Шинэ Хархорум хотын ногоон бүс дэх Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 38 ширхэг гацуур мод тарьж, ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулав.

Тус мод тарих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран зохион байгуулжээ.

Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн