Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 17-нд Ром хотын Париоли дүүргийн бага сургуулийн сурагчдад Монголын түүх, соёл, уламжлалыг танилцуулав.
Уг үеэр Монголын нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц онцлог, үзэсгэлэнт байгаль, таван хошуу мал болон монгол гэрийн талаар танилцуулсныг Итали Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
1875 онд байгуулагдсан тус сургуульд 340 орчим хүүхэд суралцдаг аж.
