Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо жүдо бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. 

Энэ өдөр холимог багийн аварга шалгаруулах тэмцээн болж Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж хэсгийн аваргын төлөө Узбекстан улсын тамирчдыг 4:3 аар ялж аваргын төлөө шалгарсан. 

Улмаар дөнгөж сая Казахстан улсын баг тамирчдыг 4:0 харьцаатай ялж шар тивийн наадмын холимог багийн аварга боллоо. 

Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн