ӨНӨӨДӨР: “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоног эхэлнэ

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 //. Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой тохиож байна.

09.30 цагт: “Төр, хувийн хэвшлийн түншлэл -Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн үйл ажиллагааны нээлт Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.

11:30 цагт: Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

19:00 цагт: “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт Корпорейт Конвейшн центрт болно.

-С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, найз нөхөд болон АН, ИЗНН тэргүүтэй улс төрийн намууд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.

Үзэсгэлэн:

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.


Хилийн чанадад: 

-Эх орончдын өдрөөр 130 дахь удаагийн Бостоны марафон болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн