А.Адъяасүрэн Ази тивийн аваргын хошой хүрэл медальтан болов

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болж буй “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ А.Адьяасүрэн хоср дахь хүрэл медалиа хүртэв.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн отгон аварга БНСУ-ын тамирчин Ким Хаюүныг ялснаар ийнхүү хүрэл медаль авсныг Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээллээ.  

А.Адъяасүрэн 2024 онд Хонгконгод зохиогдсон тивийн аваргаас хүрэл медаль авч байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн